2026 ОНЫ 06 САРЫН 22, ДАВАА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

• Онцлох

ДУГУЙЛАНГУУДЫН ЗУНЫ ХУВААРЬ ГАРЛАА

Хүүхэд бүрийн авьяас, сонирхол, ур чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан, сургалтын зуны хуваарь болон амрах хугацааны мэдээллийг хүргэж байна. 🎨 Зураг 🎼 Хөгжим, дуу 💃 Бүжиг ♟️ Шатар 🧮 Соробан самбин 🤖 RoboKid программчлал 🇬🇧 Англи хэл 🗣️ Илтгэх ур чадвар 👧👦 Тоглонгоо суралцах сургалт зэрэг олон төрлийн дугуйлангууд үргэлжлэн хичээллэж байна. 📞 Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтэд байрлах багш нарын холбогдох утсаар авна уу.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

“СОНСОЁ, ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ” САНАЛЫН ХАЙРЦАГ АЖИЛЛАА

🙆‍♀️Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Аймгийн Хүүхдийн зөвлөлөөс хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Сонсоё, Зөвлөе, Тусалъя” саналын хайрцгийг ажиллуулж байна. 🙆‍♀️Хүүхэд бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тулгамдсан асуудал, хүсэл мөрөөдөл, санал санаачилгаа хүргэх боломжтой бөгөөд ирүүлсэн санал бүрийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно. Хүүхдийн дуу хоолой үнэ цэнтэй. Бид сонсоно, зөвлөнө, тусална.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

2026 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ӨӨС ГАРСАН САНАЛЫН ХЭРЭГЖИЛТЭЭС...

🔰Хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, ном унших орчныг бүрдүүлэх зорилгоор Аймгийн төв номын сангийн гэрээр ном олгох танхимыг нийтийн уншлагын танхим болгон тохижууллаа. 🔰Мөн номын сангийн 2 дугаар давхар, коридор, ариун цэврийн өрөөний будгийг сэргээн засварлаж, уншигчдад ээлтэй, цэвэр тохилог орчныг бүрдүүлэв. 📖 Түүнчлэн 3.0 сая төгрөгийн өртөг бүхий 98 шинэ номоор сан хөмрөгөө баяжуулж, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн номын хүртээмжийг нэмэгдүүллээ.

Дэлгэрэнгүй »
• Онцлох

“БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ ” ӨДӨРЛӨГӨӨР ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫГ ТҮГЭЭЛЭЭ

🔰Нийгмийн даатгалын газраас албан хаагчдын гэр бүлд “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгт -Хүүхдийг зөв магтаж зэмлэх арга -Хүүхдийн нас биеийн онцлого -Гэр бүл дэх хүүхэд хамгаалал -Хүүхэд хамгааллын тухай хууль дээрх сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа. 🔰Хамтран ажиллаж албан хаагчдын ажил амьдралын тэнцвэрт байдал, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан Нийгмийн даатгалын газрын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-д талархсанаа илэрхийлье. Гэр бүлийн хөгжлийн мэргэжилтэн Т.Жавзансүрэн

Дэлгэрэнгүй »
• Онцлох

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СОРИЛД ХАМРАГДЛАА

✅️Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/449 дугаартай “Сорил зохион байгуулах тухай” албан бичгийн дагуу төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх, ахисан түвшинг тодорхойлох зорилгоор үндэсний бичгийн 2 дахь удаагийн сорил боллоо. ✅️Тус сорилыг аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Хэлний бодлогын салбар зөвлөлөөс 2026 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна. ✅️Энэ нь төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, үндэсний өв соёл, бичиг үсгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй »

Мэдээ мэдээлэл

Хүүхэд бүрийн авьяас, сонирхол, ур чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан, сургалтын зуны хуваарь болон амрах хугацааны мэдээллийг хүргэж байна.
🎨 Зураг
🎼 Хөгжим, дуу
💃 Бүжиг
♟️ Шатар
🧮 Соробан самбин
🤖 RoboKid программчлал
🇬🇧 Англи хэл
🗣️ Илтгэх ур чадвар
👧👦 Тоглонгоо суралцах сургалт зэрэг олон төрлийн дугуйлангууд үргэлжлэн хичээллэж байна.
📞 Дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтэд байрлах багш нарын холбогдох утсаар авна уу.
2026/06/04

🙆‍♀️Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Аймгийн Хүүхдийн зөвлөлөөс хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор “Сонсоё, Зөвлөе, Тусалъя” саналын хайрцгийг ажиллуулж байна.
🙆‍♀️Хүүхэд бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тулгамдсан асуудал, хүсэл мөрөөдөл, санал санаачилгаа хүргэх боломжтой бөгөөд ирүүлсэн санал бүрийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно.
Хүүхдийн дуу хоолой үнэ цэнтэй. Бид сонсоно, зөвлөнө, тусална.
2026/06/03

🔰Хүүхэд, иргэдийн ая тухтай суралцах, ном унших орчныг бүрдүүлэх зорилгоор Аймгийн төв номын сангийн гэрээр ном олгох танхимыг нийтийн уншлагын танхим болгон тохижууллаа.
🔰Мөн номын сангийн 2 дугаар давхар, коридор, ариун цэврийн өрөөний будгийг сэргээн засварлаж, уншигчдад ээлтэй, цэвэр тохилог орчныг бүрдүүлэв.
📖 Түүнчлэн 3.0 сая төгрөгийн өртөг бүхий 98 шинэ номоор сан хөмрөгөө баяжуулж, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн номын хүртээмжийг нэмэгдүүллээ.
2026/06/03

🔰Нийгмийн даатгалын газраас албан хаагчдын гэр бүлд “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгт
-Хүүхдийг зөв магтаж зэмлэх арга
-Хүүхдийн нас биеийн онцлого
-Гэр бүл дэх хүүхэд хамгаалал
-Хүүхэд хамгааллын тухай хууль
дээрх сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.
🔰Хамтран ажиллаж албан хаагчдын ажил амьдралын тэнцвэрт байдал, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан Нийгмийн даатгалын газрын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-д талархсанаа илэрхийлье.
Гэр бүлийн хөгжлийн мэргэжилтэн Т.Жавзансүрэн
2026/06/03

✅️Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/449 дугаартай “Сорил зохион байгуулах тухай” албан бичгийн дагуу төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх, ахисан түвшинг тодорхойлох зорилгоор үндэсний бичгийн 2 дахь удаагийн сорил боллоо.
✅️Тус сорилыг аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Хэлний бодлогын салбар зөвлөлөөс 2026 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.
✅️Энэ нь төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, үндэсний өв соёл, бичиг үсгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2026/05/28

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Дүдү боловсролын сантай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хүүхдийн техник сэтгэлгээ, инженерчлэлийн суурь мэдлэг, бүтээлч ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдаж, 18 аймаг, нийслэлийн 6 дүүргээс нийт 184 хүүхэд оролцсоноос
Улаан ангилалд (5-7 нас)
Арвайхээр сумын 14 дүгээр цэцэрлэгийн сурагч Г.Даваадорж гутгаар байр,
Шар ангилалд (8-10 нас)
Арвайхээр сумын ерөнхий боловсролын  5 дугаар сургуулийн 4б ангийн сурагч  Ц.Мөнхбат  тусгай байр,
Ногоон ангилалд (11-13 нас)
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5 дугаар  сургуулийн 7а ангийн сурагч О.Оргилбат гутгаар байр,
Цэнхэр ангилалд (14-17нас)
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Ууганбаяр тэргүүн байр, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Б.Билгүүнзандан гутгаар байрт тус тус шалгарсан амжилт үзүүллээ.
“Дүдү машин” нь хүүхдийн техник сэтгэлгээ, бүтээлч ур чадварыг хөгжүүлэхээс гадна бүлдээ бүтээлчээр цаг гаргах, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, гэр бүлийн гишүүд бүгд оролцох боломжтойгоороо онцлог хөгжлийн хөтөлбөр юм.
2026/05/20

Зөвлөмж зөвлөгөө

Хүүхдийн дуу хоолойг анхааралтай сонсож, тэдний мэдрэмж, хүсэл бодлыг ойлгон хүндэтгэхийг үргэлж хичээдэг. Мөн хүүхэд бүрт тулгарч буй айдас, бэрхшээл, сэтгэл зүйн дарамт, гэр бүл болон орчны асуудлыг хамтдаа ярилцаж, зөв гарц шийдлийг олоход нь дэмжлэг үзүүлэн, өөртөө итгэлтэй, аюулгүй орчинд өсөж хөгжихөд нь туслахын төлөө ажилладаг.
2026/05/20

✅️Хүүхдийг зодож шийтгэх нь айдас, түгшүүрийг нэмэгдүүлж, эцэг эхээсээ эмээх, өөрийгөө чөлөөтэй #илэрхийлж чадахгүй болгоход хүргэдэг. #Мөн өөрийгөө “муу хүүхэд” гэж бодох, өөртөө итгэх итгэл нь буурах эрсдэлтэй. Ийм орчинд өссөн хүүхэд асуудлыг хүчээр шийдэх хандлагыг дуурайж, бусдад мөн адил хандаж болзошгүй. #Үүнээс гадна эцэг эхтэйгээ итгэлцэх холбоо суларч, нууцлах, худал хэлэх байдал нэмэгддэг.
Хүүхдийг #зөв хүмүүжүүлэхийн тулд тайван харилцаж, алдааг нь ойлгуулан тайлбарлах нь чухал. Тодорхой, #ойлгомжтой дүрэм тогтоож, түүнийгээ #тогтвортой мөрдүүлэх хэрэгтэй.
#Шийтгэхээс илүү үйлдлийнх нь үр дагаврыг мэдрүүлж ойлгуулах нь үр дүнтэй. Мөн #сайн үйлдлийг нь анзаарч, магтаж урамшуулах нь эерэг зан төлөвийг дэмждэг.
#Хамгийн чухал нь эцэг эх өөрсдөө үлгэрлэн, тайван, #хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй шүү.
#зодож_шийтгэхийн_эсрэг
#хүүхэдхамгаалал
#хүүхэдхөгжил
2026/04/29
2026/04/20
Иймд, эцэг, эх, асран хамгаалагч, морины эзэд, уяачид, нотариатчид, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч нар хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хамтран ажиллана уу.

#хүүхэдхамгаалал
#хүүхэдхөгжил
2026/04/16
2026/04/09
#Сэтгэл зүйч таны стрессийн шалтгааныг хамтдаа тодорхойлж, түүнийг зөв зохицуулах аргууд (амралтаа зөв авах, бодлоо өөр өнцгөөс харах, тайвшрах дасгал хийх гэх мэт)-ыг зааж өгнө.
#Ингэснээр та өөрийгөө илүү ойлгож, сэтгэлээ зохицуулж, асуудлыг илүү тайван даван туулах чадвартай болдог шүү.
#Сэтгэлзүйгээ эрүүл байлгая.
#ЦагГаргая
#сэтгэлзүйчдийн_клуб_өвөрхангай
2026/04/02

Агентлагын мэдээ

👉Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх

👉Цонх, тагт, шатанд хамгаалалт хийж, авирах боломжтой эд зүйл байрлуулахгүй байх

👉Халуун ус, хоол, цахилгаан хэрэгсэл газ зэрэг ахуйн эрсдэлээс хамгаалах

👉Хутга, хайч, эм, угаалгын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

👉Зоос, зай, товч зэрэг жижиг зүйлсийг ил задгай орхихгүй байх

👉Ил гарсан утас, залгуурыг аюулгүй болгож тогтмол шалгах

👉Ус ихтэй болон цаг агаарын таагүй үед хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх
2026/06/09
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026/06/05
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.